• +976 35-0272, 9917-9356
  • siphouse.mn@gmail.com

Иноваци шингэсэн барилга

Өвөл тавлаг дулаахан, Зун тааламжтай сэрүүхэн

Иноваци шингэсэн барилга

Өвөл тавлаг дулаахан, Зун тааламжтай сэрүүхэн

Иноваци шингэсэн барилга

Өвөл тавлаг дулаахан, Зун тааламжтай сэрүүхэн

Иноваци шингэсэн барилга

Өвөл тавлаг дулаахан, Зун тааламжтай сэрүүхэн

Иноваци шингэсэн барилга

Өвөл тавлаг дулаахан, Зун тааламжтай сэрүүхэн

Иноваци шингэсэн барилга

Өвөл тавлаг дулаахан, Зун тааламжтай сэрүүхэн

Бэлэн байшин

Угсармал хийц

Мазаалай хавтан

ЭКО-СИП хавтанд хэрэглэдэг  гол түүхий эд  Зоргодсон хавтангийн  (OSB- Orient Strand Board) 98 хувь нь цэвэр модны  зоргодос  байдаг нь барилгад ашиглаж байгаа материалуудаас байгалийн цэвэр бүтээгдэхүүн хамгийн их орсон гэдэг нөхцлийг хангадаг. OSВ хавтан нь ус чийгэнд тэсвэртэй, бат бэх,  боловс- руулахад энгийн хялбар, гадар-гууд ямар ч засал өнгөлгөө хийж болдог, өрөмдөх  нүх гаргах,  з...

Асуулт хариулт

Талбай дээр угсруулах /сууриа хийлгэж болно/ дотор цахилгаан, хаалга, цонх, гадна өнгөлгөө засал бүхий байшинг нийлүүлж болно. Үүнийг захиалагчийн бүрдэл буюу стандарт бүрдэл гэж ойлгоно.

Хана, хучилтын ДДХ (SIP) хавтан, давхар дундын болон адрын хучилтын дам нуруу, дээврийн шувуун нуруун хийц, каркасын модон хийц зэрэг болно.

Байшинг эцсийн бүтээгдэхүүн болгон бүрэн дуусгаж, захиалагч шууд нүүж ороход бэлэн болгож өгнө.

Хөөсөнцөр хавтан нь дулаан дамжуулах чанар, нягтаршил сайтайгаараа эрдэс хөвөнгөөс ялгаатай ба бат бөх чанартай тул ачаалал даах бүтээцийн нэг элемент болдог. Дулаан дамжуулах чанарын үзүүлэлтээр 15 см зузаантай хөөсөнцөр хавтан бүхий СИП хавтан нь 2.8 метр зузаан тоосгон ханатай дүйцдэг. ДДХ (SIP) хавтангуудыг холбоход модон брус ашиглана.

Уламжлалт технологиор барьсан сууцыг бодвол халаалтын зардал нь 60-80 хувиар бага гарна. Байшингийн хана, шал, хучилт, дээвэр, цонх, хаалга зэрэг хийц, материалыг шууд угсрахад бэлэн байхаар үйлдвэрт бэлтгэдэг нь байшингийн угсралтын хугацаа, өртгийг бууруулдаг. Хучилт нь хана болон хана хоорондын битүүмжлэл сайтай тул байшинг дулаан тусгаарлалт сайтай болгодог. Талбайд угсрахад байшингийн хэмжээ зөрж, алдаа гарахгүй, хог хаягдалгүй баригддагаараа давуу талтай.

Барилгын дотор өнгөлгөөнд гипсэн хавтан ашиглах бөгөөд энэ нь засал хийхэд хялбар, өртөг багатай байдаг.
Гадна өнгөлгөөний тухайд өнгөлгөөний тоосго, “сайдинг”-аар өнгөлөх, “блок-хаус”, эсвэл плита, чулуун замаска татах зэрэг өнгөлгөө заслын материалыг өргөн ашиглах боломжтой юм. Шал, хана, таазны гадаргууд нэмэлтээр бэлтгэл ажил хийх шаардлагагүй. Дээврийг ямар ч төрлийн (зөөлөн болон жинхэнэ черепиц хавтан, хуйлмал хар цаас, металл церепиц, төмөр, шифр гэх мэт) хучилтын материалаар хучиж болно.

Төвийн усан хангамжийн шугамд холбогдох боломжийг судлах хэрэгтэй. Үгүй бол цэвэр ус, бохирыг бие даан шийдэх шинэ шийдлүүдээс сонгох боломжтой.

СИП хавтангаар барьсан байшинд шалны болон панелин цахилгаан халаалт гээд ямар ч төрлийн халаалтын систем тохирно.

SIР хавтангаар барьсан байшингийн суурь өндөр бөгөөд бат бөх, бүтээцүүд нь найдвартай, дулаалгын материал сайн битүүмжлэгдэн хамгаалагдсан байдаг. Амьтдын хувьд хөөсөнцөр нь хоол тэжээл болдоггүй, мөөгөнцөр, бичил биет болон нян бактери өсөж үржих орчин бүрдүүлдэггүйгээрээ давуу талтай.

СИП хавтангийн хөөсөнцөрт агуулагдах антипирин нь материалыг өөрөө унтардаг шинж чанартай буюу СИП хавтанг галын аюулгүй байдлын өндөр үзүүлэлттэй болгодог. Галын үйлчлэлгүйгээр энэ материалд үүссэн гал өөрөө унтарна гэсэн үг. Галыг өдөөж дэмждэггүй чанартай. Монголд үйлдвэрлэж байгаа хөөсөнцөр хавтанд антипирин хэрэглэж байгаа барилгын модон бүтээцүүдэд галаас хамгаалах найрлагатай бодис нэвчүүлнэ

Хөөсөнцөр хавтан – энэ бол хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, экологийн цэвэр материал. СИП хавтан формальдегид, бутанол, фенол, стирол болон бусад төрлийн хүний биед хортой бодис агуулдаггүй. СИП хавтан бүхий сууц нь дэлхийн бусад улс орнуудад тавигддаг экологийн аюулгүй байдлын бүх шаардлагыг хангадаг.

-Канад хийцийн модон барилга нь барилгын өртөг зардлыг бууруулах, хүмүүсийн ая тухтай орчинг бий болгоход чиглэгдэж илүү боловсронгуй болж байна. СИП байшин гэдэг нь даацын дулаалгатай хавтангаар байшин барих арга юм. Барилгын даацын болон дулаалга, хашлага хийцийн зориулалт бүхий олон үет хавтанг (ийм хавтанг СИП хавтан гэж нэрлэж байна) үйлдвэрлэж, улмаар үйлдвэрт байшингийн иж бүрдэлийг бүрэн бэлтгэж талбайд угсрах ажлыг цогцоор гүйцэтгэнэ. Үйлдвэрийн процесс нь байшингийн зураг төслийг зохиох, СИП хавтангуудыг үйлдвэрлэх, СИП хавтангуудыг ажлын зургийн дагуу зүсэж бэлтгэх, байшингийн бүтэц хийц, иж бүрдлүүдийг үйлдвэрлэн бэлтгэх гэсэн дамжлагуудаар явагддаг. Байшингийн бүх бүрдэл хэсгийг компанийн хяналтын доор тусгай бэлтгэгдсэн мэрэгшсэн ажилтан, Канад технологиор чанарын шаардлагыг мөрдөж богино хугацаанд үйлдвэрлэдэг.

Барилгын СИП хавтангийн гол түүхий эд нь өнгөлгөөний материал, дуу, дулаан тусгаарлах чанарын материалууд байна. Олон улсын стандартын шаардлагыг хангасан зоргодсон модон OSBхавтан, цементэн хавтан (Fiber cement), эрүүл ахуй болоод чанар зэрэг үзүүлэлтээр олон улсын стандартын шаардлага хангасан дулаалгын материал тухайлбал чулуун хөвөн, полиуретан хөөсөн хавтан (EPS, XPS төрлийн) ашиглана. Гол түүхий эд болох EPS төрлийн хөөсөн хавтанг манай улсын MNS 4629-2007 стандартын дагуу үйлдвэрлэж барилгад өргөн хэрэглэдэг. Ийм байшингийндавуу тал нь маш дулаан байшин болдог.

Зөв баригдаагүй,дулааны шаардлага хангаагүй баригдсан байшин эзнийхээ мөнгийг сорсоор байдаг. Байшингийн ашиглалтын зардлын ихэнх хувь нь халаалтанд зарцуулагддаг. Хамгийн таагүй нь, эдгээр зардлууд нүдэн дээр өссөөр, энэ процесс зогсдоггүй. Үүнийг маш сайн ойлгох хэрэгтэй, эрчим хүчний хэмнэлтийн асуудлыг байшингын сонголт,барилга угсралтын шатанд л шийдвэрлэж болно. Стандартын шаардлага хангасан дулаан байшин барьж чадвал байшингийнхаа дулааны хамгаалалтанд оруулсан таны хөрөнгө байшингийн ашиглалтын эхний жилүүдэд л нөхөгдөх болно. Дулаан байшинг дан мод эсвэл тоосгоор барих боломжгүй. Баригдаад дуусчихсан байшинг дулаалах ажилд багагүй зардал гарахаас гадна бусад олон бэрхшээл дагуулдаг.

СИП байшингийн дээвэр, шал, хана нь маш сайн дулаан тусгаарлах чанартай байдаг. Уламжлалт технологиудаар барьсан барилгуудыг бодвол халаалтын зардал 60 -80 хувиар бага байдаг. Байшингийн хана, шал, хучилт, дээвэр,цонх, хаалга зэрэг хийц, материалыг шууд угсрахад бэлэн байхаар үйлдвэрт бэлтгэсэн байдаг нь байшингийн угсралтын хугацаа, зардлыг бууруулдаг. Хучилт ханын болон хануудын уулвар битүүмжлэл сайтай байдаг дулаан байшин болоходих нөлөөлнө. Талбайд угсрахад байшингийн хэмжээ зөрөх, алдаа гарахгүй,хог хаягдал маш бага хэмжээтэй гарна. Барилгын бүх бэлдэцийг үйлдвэрт бэлддэг, хуурай технологиор байшингаа барих учир гурванхүнтэй бригад 150 м2 талбайтай сууцыг долоо хоногийн хугацаанд угсрах боломжтой юм.Гурван ажилтан 35 м2 нэг давхар байшинг өдөрт нь бүрэн угсарч дуусна. СИП байшингийн жин хөнгөн байдгаас суурь энгийн зардал бага байх боломжтой. СИП технологиор угсарсны дараа барилгын хананд нэмэлт тэгшилгээ хийх шаардлагагүй байдаг тул засал чимэглэлийн ажилд хамгийн бага зардал гардаг.

СИП хавтангуудыг холбоход модон брус ашигладаг. Үүний үр дүнд СИП бүтцийн дотор барилгын хучилт болон дээврээс хананд ирж байгаа ачааллыг даах чадвартай хатуу модон каркас үүсдэг. СИП доторх холболтын брус моднь сонгодог модон каркасын шон, дам нуруу, хөндлөвч болон унь модны үүргийг гүйцэтгэдэг. Ийм байшинг модон каркасан байшин гэж зоригтойгоор нэрлэж болно. Гэхдээ СИП хавтангууд маш бат бөх байдаг учир каркасгүйгээр ч байшингийн жингээс ирэх ачаалал болон хүчтэй салхинаас ирэх хажуугийн ачаалал эсвэл дээвэр дээрх цаснаас ирэх ачааллыг асар их нөөцтэйгээр даах чадвартай байдаг. Хоёр хүчний систем (модон каркас болон СИП хавтан)-ийн нийлбэр СИП хавтангаар барьсан байшингуудыг ердийн каркасан байшингаас хэд дахин (8 дахин) бат бөх болгодог. Хавтангийн гадна дотор талын зоргодсон хавтанг цэвэр модны зоргодосоор үйлдвэрлэсэн байдаг. СИП технологийн онцлог, материалын бүтцээс болоод модон байшингийн төрөлд бүрэн багтаж чадна.

Дулааны алдагдал бага учраас цахилгаан халаалт зэргийг хэрэглэхэд тохиромжтой төдийгүй ашиглалтын зардал бага байж чадна. Цахилгаан, ердийн галладаг халаалт хөдөө орон нутагт тохиромжтой

СИП технологийн энгийн байдал нь барилгаа өөрөө барьж байгаа хүмүүст илүү боломж олгодог. Байшингийн сууриа тавиад мэргэжлийн бригадаар байшингаа угсруулаад авахад та цааш бүх зүйлийг хийж чадна. Доторх өнгөлгөө, засал чимэглэл ньэнгийн байдаг юм. Манай компани 2014 ондУБ хотод 100 хүүхдийн цэцэрлэг, нэлээд хувийн сууцэнэ технологиор барьсан.

Иргэд тав тух, эрүүл мэндээ бодолцож орчин үеийн материалаар сууц бариулах шаардлага гарч байна. Бидний зүгээс хүмүүсийн эдийн засгийн байдал болон бусад зүйлийг харгалзан аль болох боломжийн үнийгсонгож байгаа. Тухайлбал ариун цэврийнөрөө, унтлагын нэг өрөө, гал тогооны хэсэгтэй том өрөө бүхий 35 м2 байшинг үйлдвэрийн бүрдэлээр авлаа гэхэд14 сая төгрөгт багтана. Үүнийг нэг өдөрт багтаан угсарч өгнө.

Азийн хөгжлийн банкнаас тодорхой эх үүсвэр гаргаж дээрх аймгуудын “Капитал” банкаар дамжуулан зээл олгож байгаа. Манай зураг, тооцоог аваад аймгийнхаа “Капитал” банкинд очоорой. Сууц барихад банкнаас жилийн есөн хувиас бага хүүтэй, 15сая хүртэл төгрөгийг 10 хүртэлжилийн хугацаатай олгох юм. Хамгийн уян хатан нөхцлөөр олгож байгаа учир ажил, орлоготой хэн ч хамрагдах боломжтой

СИП хавтангаар барилга барихад уламжлалт технологиор барилга барихаас хэдэн арав дахин их хурдтай байдаг. Барилгын ажлын хугацаа бага болж байгаа нь СИП технологийн маш чухал давуу тал. Сууцны байшин үйлдвэрт 1-3 долоо хоногийн дотор бүрэн үйлдвэрлэгдэж бэлэн болно.

СИП хавтангаар хийсэн ханын гадаргуу тэгш байдаг. Энэ нь засал чимэглэлийн зардал болон хугацааг бууруулах боломжийг олгоно. Каркас болон сараалжинд барьж хадсан хавтангуудаас ялгаатай нь бүх гадаргууг нь хөөсөнцөрт наасан OSB-3 хавтан гадна хүчний нөлөөгөөр гажилтанд ордоггүй. Иймд СИП ханын засал чимэглэл яваандаа мууддаггүй. Ихэнхдээ канад байшинд гипсэн хавтанг профиль төмөр хэрэглэлгүйгээр СИП хавтан дээр шууд хаддаг. Энэ нь хөрөнгө, хугацаа хэмнэхийн зэрэгцээ мөн нэмэлт ашгийг өгөх болно. Барилгын дотор өнгөлгөөнд байшингийн дотор талд гипсэн хавтангаар өнгөлж түүн дээр заслал хийх нь энгийн, өртөг зардалын хувьд ч боломжтой. Гадна өнгөлгөөний тухайд өнгөлгөөний тоосго,сайдингаар өнгөлөх, блок-хаус эсвэл плита, чулуун замазка татах зэрэг өнгөлгөө заслын материалыг өргөн ашиглах боломжтой юм.

Дээрхи аймгуудын “Капитал” банкин дээр сууцны зургууд байгаа, тэндээс сонголтоо хийж болно. Эсвэл Та компанийн хаягруу утасдах, /350272, 99179356, 99049771/ e-mail: /siphose.mn@gmail.mn/ бичгээр захилга өгвөлтаны сонголтонд бэлэн зураг, төсөл танилцуулна, шинээр зураг хийж өгч болно. Та сууц бариулах зардлынхаа хэдийг банкны хөнгөлөлттэй зээлээр хэдийг өөрөөсөө гаргах вэ гэдгээ шийдэх үлдэнэ.

© 2024 он. siphouse.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.